Брент төрлийн газрын тосны үнэ зургаан хувиар өсөж, баррель нь 104 ам.доллар давлаа.
Барууны орнууд байгалийн хий, газрын тос, аж ахуйн түүхий эдүүдийн гол нийлүүлэгч ОХУ-ын эсрэг хориг тогтоож байгаа нь үүнд голчлон нөлөөлж байна. ОХУ Европын нийт эрчим хүчний дөрөвний нэг, байгалийн хийн гуравны нэгийг дангаар хангадаг.
Үүнээс гадна OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг энэ долоо хоногт уулзаж, дөрөвдүгээр сард олборлох газрын тосны гарцаа тогтоох товтой байна. OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны гарцыг өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэх төлөвтэй байгаа юм.
Сүүлийн саруудад газрын тосны үнэ эрчимтэй өсөөд байна. Үүнтэй холбоотойгоор АНУ зэрэг томоохон улсууд гарцаа нэмэгдүүлэхийг OPEC-ийн Өргөтгөсөн бүлгээс шаардаад байсан юм.