Categories
мэдээ нийгэм

Гашуунсухайт-Ганцмодны боомтын тээвэрлэлт хэвийн үргэлжилж эхэлжээ

Зураг

Өмнөговь аймаг дахь Монгол Улс-БНХАУ-ын хилийн Гашуунсухайт-Ганцмодны боомтын замын хөдөлгөөнийг БНХАУ-ын жолооч нар хааж зогсоосны улмаас дөрвөн хоногийн турш тээвэрлэлт гацаад байсан. Харин Гадаад харилцааны яам БНХАУ-ын талтай хэлэлцээ хийсний дүнд өчигдрөөс экспортын тээвэрлэлт хэвийн үргэлжилж эхэлжээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтын авто замыг тус улсын Чалко болон Винсвэй компанийн тээвэр хийдэг 400 гаруй машины эзэд хааж, шаардлага тавин, нэвтрэх хөдөлгөөнийг зогсоогоод байсан юм. Тус шаардлагад, Уртын урт тээврийг хуучнаар явуулах, Улс хоорондын тээвэр хийх эрхийг Авто тээврийн үндэсний төвөөс БНХАУ-ын эзэнтэй компаниудад нэмж өгөх, Монгол жолооч нарын нийгмийн даатгалыг төлөхгүй байх, Хятад жолооч тээвэрт явахад визний дэмжлэг үзүүлэх гэсэн асуудлууд багтсан байжээ.

Монгол Улсын талаас шаардлага тавьж буй жолооч нарын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг танилцуулан шаардлагыг хүлээн авах боломжгүй гэдгийг хэлж, тээврийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхийг хүсээд байсан юм. Авто тээврийн үндэсний төвөөс өгсөн зөвшөөрлөөр Гашуунсухайт боомтын чиглэлд нийт 60 гаруй компанийн 5000 орчим тээврийн хэрэгсэл экспортын тээвэр хийж байгаа. Хууль, журамд заасны дагуу уг зөвшөөрлийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжид олгодог аж.

Хэдийгээр аж ахуйн нэгж хоорондын маргаан, үл ойлголцлоос үүдэн хүндрэл гарсан ч асуудлыг шийдвэрлэж, Ганцмодны боомтын замыг нээхийн тулд Гадаад харилцааны яам БНХАУ-ын талтай хэлэлцээ хийж, ярилцсаны дүнд боомтыг нээх шийдэлд хүрчээ. Одоогийн байдлаар Гашуунсухайт-Ганцмод боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, экспортын тээвэрлэлт хэвийн явж байна.

19 replies on “Гашуунсухайт-Ганцмодны боомтын тээвэрлэлт хэвийн үргэлжилж эхэлжээ”

mexican pharmacy online store [url=https://mexicanpharminter.com/#]reliable mexican pharmacies[/url] mexican pharmacy online

cialis without a doctor prescription [url=https://tadalafileasybuy.shop/#]Tadalafil Easy Buy[/url] Buy Cialis online

Generic 100mg Easy [url=https://generic100mgeasy.shop/#]buy generic 100mg viagra online[/url] Generic 100mg Easy

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *