Categories
мэдээ спорт

Гандболын УАШТ боллоо

Гандболын насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 18-19-нд Спортын төв ордны “А” заал болон МУБИС-ийн спорт зааланд боллоо. Тэмцээнд есөн байгууллагын эрэгтэй арав эмэгтэй зургаан багийн 250 гаруй тамирчин оролцож ур чадвараа сорьлоо.

Эрэгтэйчүүдээс:

Нэгдүгээр байр: Т.Жавхлантөгс дасгалжуулагчтай А.Золбоо ахлагчтай “Андууд” баг

Хоёрдугаар байр: С.Нямдорж дасгалжуулагчтай Б.Насандэлгэр ахлагчтай МУБИС-ийн баг

Гуравдугаар байр: Л.Загдсүрэн дасгалжуулагчтай Д.Эрдэнэ-Очир ахлагчтай ХААИС-ийн баг.

Эмэгтэйчүүдээс:

Нэгдүгээр байр: А.Золбоо дасгалжуулагчтай Б.Нандинцэцэг ахлагчтай “Андууд” баг

Хоёрдугаар байр С.Нямдорж дасгалжуулагчтай Д.Тэргэл ахлагчтай МУБИС-ийн баг

Гуравдугаар байр: Г.Амарсанаа дасгалжуулагчтай Г.Халиун ахлагчтай Мон-Алтиус БТДС-ийн баг

Шилдэг хаалгачаар:

1. С.Оюунтуяа эм Мон-Алтиус БТДС

2. Б.Очирсүх эр “Андууд” баг

Шилдэг довтлогчоор:

1. Ө.Алтанцэцэг эм МУБИС

2. Г.Бэлгүтэй эр МУБИС

Шилдэг уран тоглогчоор:

1. Д.Баянжаргал эм ҮБТДС

2. Э.Ууган-Эрдэнэ эр Андууд

Байгууллагын нэгдсэн дүнгээр

Нэгдүгээр байрт Т.Жавхлантөгс дасгалжуулагчтай “Андууд” баг хоёр оноогоор

Хоёрдугаар байрт С.Нямдорж дасгалжуулагчтай МУБИС-ийн баг дөрвөн оноогоор

Гуравдугаар байрт Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС-ийн баг найман оноогоор шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, цом, өргөмжлөлөөр шагнагдлаа.

One reply on “Гандболын УАШТ боллоо”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *