Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг энэ сарын 16-нд Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналаар “Жавзандамба хутагт” төв, Гандантэгчэнлин хийдийн багш, Хансүр гавж Н.Нанзаддорж нэр дэвшсэн юм.
Уг сонсголд оролцох хүсэлтэй төлөөлөгчдийн бүртгэл нэгдүгээр сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах аж.