Categories
мэдээ нийгэм

Галт тэрэг автомашинтай мөргөлдсөн гурван осол бүртгэгджээ DNN.mn

Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газарт 2023 оны 02 дугаар сарын байдлаар нийт 56 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Галт тэрэгний хөдөлгөөн саатуулсан 32 тохиолдол байна. Үүнээс иргэн 6, мал 4, машин 22 удаа галт тэргийг саатуулжээ.

Мөн галт тэрэг, тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн 3 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэв. Галт тэрэгний машинч нь гарам дээр гарсан саадыг хараад яаралтай тоормос хийх, дуут дохио өгөхөөс өөр ямар ч үйлдэл хийх боломжгүй бөгөөд гэнэтийн ослын тоормос хийхэд хүнд жинтэй галт тэрэг явж байгаа хурднаас шалтгаалан 800-900м замыг туулж байж зогсдог. Гэвч жолооч нар төмөр замын гармаар хөндлөн гарахдаа амжиж гарч чадна гэдэг байдлаар найдаж, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулах мөн өөрөө галт тэрэг саатуулсны төлбөрт орж улам их хохирол хүлээдэг.

Иймд жолооч та бүхэн хурдаа тохируулан, зөвшөөрөгдсөн гарц, гармаар гарч аюулгүй байдлаа ханган болгоомжтой хөдөлгөөнд оролцоорой!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *