Categories
мэдээ нийгэм

Галын урьдчилсан дүгнэлт 14 хоногийн дараа гарна

-ТҮРЭЭСЛЭГЧИД ГАЛ ГАРСАНД ЗАХЫН УДИРДЛАГА БУРУУТАЙ ГЭЖ БАЙГАА БОЛ Ш.САЙХАНСАМБУУ ХЭН ГАЛДААД БАЙГААГ МЭДЭЖ БАЙНА ГЭЛЭЭ-

“Нарантуул” олон улсын худалдааны төвийн бөс барааны хэсэгт өнөөдөр үүрээр гал гарав. Галыг онцгой байдлын албаны 100 гаруй албан хаагч, нийслэлд буй гал унтраах ангийн 90 гаруй хувийг дайчлан ажиллуулж, галын тархалтыг өглөөний 07:00 гэхэд бүрэн унтрааж чадсан юм. Одоогийн байдлаар цагдаагийн 75 албан хаагч захыг хамгаалалтад авч галын шалтгааныг мэргэжлийн байгууллагууд шалгаж эхлээд байна.

ус захын бөс барааны хэсэг нийтдээ 5700 ам метр талбайг эзэлдэг. Энэ талбайн талаас илүү хувь буюу 2500 гаруй ам метр талбай галд өртөж, түрээслэгчдийн доод тал нь 10 сая дээд тал нь 100 сая төгрөгийн хохирол галын улмаас амссан гэж гомдол мэдүүлээд байгаа аж. Түрээслэгчдийн зарим нь захын бөс барааны хэсэг шатсан нь удирдлагуудын буруу гэж үзэж буй бололтой. Учир нь “Нарантуул” захын хүнсний хэсэг өмнө нь шатаж, улмаар дөрвөн давхар шинэ байр ашиглалтад оруулаад байсан. Шинээр ашиглалтад ороод буй байрны нэг давхарт гоо сайхан, хоёр давхарт цахилгаан бараа, гурав дөрөвдүгээр давхарт торго бөс барааныхан байхаар төлөвлөсөн байна. Улмаар захын удирдлагууд түрээслэгчдийг шинээр баригдсан барилгад нүүж орохыг удаа дараа тулгасан гэх мэдээлэл гараад байгаа юм. “Сүүлийн саруудад захын байцаагч нарын зүгээс өмнө нь шатсан жигүүрийн түрээслэгчдийг шинээр баригдсан барилгад нүүн орохыг удаа дараа шаардаж, 100 гаруй сая төгрөгөөр худалдан авахыг санал болгосон” гэцгээж байна.

Харин “Нарантуул”-ын захын эзэн Ш.Сайхансамбуу санамсаргүй тохиолдол биш, санаатайгаар хэн нэг нь гал тавьсан гэж хардаж тэр хүнийг мэднэ гэдгээ өөрийн твиттэр хуудсаараа илэрхийлсэн юм. Тодруулбал, “Нарантуул бол миний зах биш Нарантуул бол олон хүний амьдралыг авч яваа ажил хөдөлмөр,аз жаргал буцалсан газар.Би хэн шатаагаад байгааг мэдэж байна”, “Намайг чадах гээд байгаа бол надтай шууд үз. Битгий амьдрах гэж хөдөлмөрлөж яваа хүмүүсээр тоглоод бай. Тэдний ард үр хүүхэд гэр бүл нь бий” гэж бичсэн байсан юм.

Эх сурвалжаас тодруулахад “Галын шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа. Урьдчилсан дүгнэлт 14 хоногийн дараа гарна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *