Энэ сарын 3-ны өдөр нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 3, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 1 дуудлагатай байлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг барилга “Мега стор” дэлгүүрийн баруун талд 81 дүгээр байрны хойд талд дулааны шугамын худагт дулаалга шатаж байна гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн албан хаагчид ажиллаж унтраажээ. Дулааны шугамын худагт байсан эрэгтэй хүн нас баржээ. Талийгаачийн нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй байгаа аж. Хэргийг дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.