Categories
мэдээ нийгэм

Гадаадаас ирсэн хоёр иргэн шинжилгээнд хамрагдахаас татгалзжээ

УОК-ын Шуурхай штабаас ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ.

Гадаад улсаас ирж тусгаарлах байранд байгаа иргэд байрнаас гадагшаа юм гаргах, гаднаас зөвшөөрөөгүй эд зүйлийг оруулах гэх мэт зөрчлийг гаргажээ. Мөн хоёр иргэн КОВИД-19-ийн шинжилгээ өгөхөөс татгалзсан байна. Иймд тусгаарлах байрны журамд өөрчлөлт оруулах саналыг ЦЕГ-аас гаргав. Мөн шинжилгээ өгөхөөс татгалзах нь Эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл болохыг анхааруулав.

Мөн тусгаарлах байранд байгаа хүмүүсээс хоёр төрлийн санал гомдол ирсэн. Үүнд хоол хүнсний аюулгүй байдал болон тусгаарлах байрны эрүүл ахуйн чанарын талаар гомдол ирсэн. Бид энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа гэж МХЕГ-ын ЭМХХ-ийн дарга Д.Баярболд онцоллоо.

Тизний үнэ тариф цаг хугацаанаас хамаараад өөрчлөгдөж байгаа. Бид тусгай үүргийн нислэгтэй холбогдуулан тогтмол үнэ барих чиглэлийг барьж ажиллаж байгаа гэж МИАТ мэдээллээ. Тусгай үүргийн нислэгийн тарифыг 2019 оны тарифтай харьцуулахад:

-Сөүл-Улаанбаатар чиглэлд

  • 2019 онд тариф 265-580 ам.доллар
  • 2020 онд тусгай үүргийн нислэгийн тариф 400 орчим ам.доллар

-Токио-Улаанбаатар чиглэлд

  • 2019 онд тариф 470-812 ам.доллар
  • 2020 онд тусгай үүргийн нислэгийн тариф 505 ам.доллар байна.

Мөн үйл ажиллагааны зардлаар нислэг бүрд 20-30 ам.доллар алдаж байна гэлээ.

УОК-ын шийдвэрийн дагуу нийт 44 тусгай үүргийн нислэг үйлдэж, завсрын цэгийг оролцуулснаар нийт 51 удаагийн нислэг үйлдсэн. Энэ оны наймдугаар сард есөн чиглэлд 14 тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

А.МӨНХНАРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *