Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны дэд сайд НҮБ-ын хүн амын сангийн Монгол дахь даргыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны дарга хатагтай Каори Ишикаваг томилолтын хугацаа нь дуусч байгаатай нь холбогдуулан долдугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзав.

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны дарга хатагтай К.Ишикаваг Монгол Улсад ажиллах хугацаандаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг бий болгох, цаашлаад боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулсныг Дэд сайд Б.Мөнхжин онцлон тэмдэглэж цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсч, түүнд Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгал болгон гардууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *