Categories
мэдээ спорт

Г.Ган-Эрдэнэ ялагдал хүлээ

“Рио-2016” олимпийн наадмын эрх олгох боксын Ази номхон далайн бүсийн орнуудын тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр манай таван ширэн бээлийтэн олимпийн эрх авахын төлөө тоглоно. Манай боксчдын салхийг хагалж эрэгтэйчүүдийн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ Узбекстаны Х.Дусматовтой тоглосон ч ялагдлаа.

Гэхдээ түүнд энэ тэмцээнээс олимпийн эрх авах боломж бий. Учир нь энэ тэмцээн жин тус бүрт олимпийн гурван эрх олгож байгаа юм. Г.Ган-Эрдэнэ энэ жинд хүрэл медалийг авсан Энэтхэгийн Д.Лаймрамыг ялвал “Рио-2016”-д оролцох “тийз”-ээ захиална.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *