Categories
мэдээ нийгэм

Г. Ариунбаатарт “Чингис хаан” одонг морин цагт гардуулна

Г.Ариунбаатар зурган илэрцүүдУИХ-ын чуулганаар Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны төрсөн өдөр хэмээн “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан билээ. Чингис хааны мэндэлсэн өдөр энэ жил аравдугаар сарын 31-нд тохиож байгаа. Энэ өдөр Чингис хааны одонг нэг хүнд гардуулдаг уламжлалтай.

Чингим хаан одон зурган илэрцүүдМонгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гаргаж, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагналт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Цагдаагийн “Сүлд” чуулга, Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Маринский театрын гоцлол дуучин Г. Ариунбаатарт “Чингис хаан” одон хүртээхээр болсон билээ.

Тэгвэл Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарт шагналыг өнөөдөр морин цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өгөх ажээ.

Г.Ариунбаатар зурган илэрцүүдГ.Ариунбаатар нь Төв аймагт 1988 онд төрсөн. 2005 онд Зуун мод хотын “Хүмүүн” цогцолбор сургуулийг, 2009 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн.

Түүний хувьд энэ оны зургаадугаар сарын 20-ноос долоодугаар сарын 2-ныг хүртэл Санкт Петрбург-Москва хотноо зохиогдсон Оросын суут хөгжмийн зохиолч П. И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XV уралдааны нэгдүгээр байрыг эзлэж Гран при шагналыг хүртсэн нь дэлхийн шилдэг дуучин болохыг батлан харуулсан бахархам амжилт байв. Нөгөө талаар олон улсад онцгой нэр хүндтэй дээрх уралдааны гран при шагналыг Монгол дуучин анх удаа хүртсэн нь Монгол Улсад сонгодог урлаг өндөр түвшинд хөгжсөнийг дэлхий нийтэд толилуулсан томоохон сурталчилгаа болсон билээ.

Дашрамд сониохуулахад Чингис хаан одонг 2015 онд Дэлхийн урлаг, соёлын академийн байнгын гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, 2014 онд Академич Х.Намсрай, 2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд асан Д.Содном нар хүртэж байжээ.

Чингим хаан одон зурган илэрцүүд


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *