Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ариунбаатарт “Чингис хаан” одонг гардуулан өглөө

Их эзэн Чингис хааны
мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн
зэргийн одон “Чингис хаан” одонгийн отгон эзнээр тодорч буй хүн бол Монгол
Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар юм. Түүнд эрхэм
дээд шагнал гардуулах ёслол яг одоо Төрийн ордонд болж байна. Төрийн тэргүүн
дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өглөө.


Төрийн тэргүүн дээд шагналыг гардуулан өгөх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэллээ.

Тэрбээр Чингис хааны одон бол жилд ганцхан удаа төр тусгайлан тэмдэглэж олгодог шагнал. Энэ удаагийн шагнал бол манай дуурийн дуулаачдын шагнал. Манай сонгодог их найрал хөгжмийнхний шагнал, манай балетийнханы шагнал, тэр бүхэнтэй хамт байдаг хүн бүрийн шагнал юм. Хамгийн гол нь сонгодог урлагийн хөгжил дэвшил ертөнцийн сонорт хүртэл мандуулж гайхашруулж яваа манай бахархалт залуу үеийнхний шагнал юм. Нэг сайн хүний үлгэр дуурайл сая сая хүнийг зоригжуулдаг.

Би энэ шагналаар сая сая монголчууд сонгодог урлагийг дэмжихийг уриалж байгаа юм. мМнголын төр үеийн үедээ сонгодог урлагийг дэмжиж, түшиж тулж явахыг сануулж байгаа юм. Сонгодог урлаг бол хүнийг алдаршуулдаг, өөд нь татдаг урлаг гэдэгт би итгэдэг. Сонгодог урлаг түүний одууд энгийнээс төрдөг гэдэгт би итгэдэг. Тэд урлагийнхаа төлөө бүхнээ зориулж ирдэг хүмүүс. Тэднийг хайрлаж бас дэмжиж байх учиртай. Г.Ариунбаатарын хэлсэн нэг үг миний санаанаас гардаггүй. Тэр нь “Чайковскийн хөгжмийн их наадмын шүүгчид уг наадамд оролцох оролцогчдоо онгоцноос буухаас нь авахуулаад шүүж харж, дүгнэж байдаг юм билээ” гэж. Ийм учраас сонгодог урлагийн шагнал гэдэг бол бүх шалгуураараа бараг төгс хүнийг шалгаруулдаг нь үнэ цэнийг нь харуулж байгаа юм. Зөвхөн тухайн уран бүтээлчийн тухайн төрөлд оролцохыг нь харахаас гадна хүнийг нь хардаг, тэр хүнийг бараг төгс байхыг шаарддаг, тийм сэтгэл зүтгэлтэй, хүмүүжилтэй байхыг харуулдаг гэсэн үг. Сонгодог урлагийн ийм нарийн шалгуурт монгол хүн тэнцэн тэнд оройлно гэдэг бол монголын соёл ямар өндөр түвшинтэй, ямар сонгодог болохыг харуулж байгаа юм. Тиймээс монголын уламжлалт соёл жинхэнэ сонгодог гэсэн санааг эндээс хийж болно. өнөөдрийн шагналын утга нь ч ийм юм.

Монголын уламжлалт өв соёл өнөд мөнх оршиг ээ. Монгол маань Мөнх хөх тэнгэр шигээ өнөд оршиг ээ. Баярлалаа.

Чингис хаан одон хүртсэн Г.Ариунбаатар: Монгол төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг гүн хүндэтгэл, нэн баяртайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлье. Би өнөөдөр эрдэнэт биеийг минь төрүүлж өгсөн ижий аав, эрдмийн аянд хөтөлж өдий зэрэгт хүргэсэн билэг авьяаст багш нар, бодол огшоож сэтгэл дүүргэсэн түмэн олон, ухаан тэлж хүч хайрласан эх нутагтаа баярлаад баярлаад барахгүй байна. Энэ сайхан нутгаа онож төрсөн би их азтай хүн гэж боддог. Би их хувь заяанд өсөж өндийсөн азтай хүн гэж боддог. Ачит багш, нутаг ус, ард түмний минь ач буян гэж боддог. Монголын сонгодог болон үндэсний урлагийн үе үеийн уран бүтээлчид, судлаачид та бүхэндээ хүндэтгэл үзүүлье. Би Монгол хүн болж төрснөөрөө зүйрлэшгүй ихээр бахархдаг.



Г.Ариунбаатар зурган илэрцүүдУИХ-ын чуулганаар Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны төрсөн өдөр хэмээн “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан билээ. Чингис хааны мэндэлсэн өдөр энэ жил аравдугаар сарын 31-нд тохиож байгаа. Энэ өдөр Чингис хааны одонг нэг хүнд гардуулдаг уламжлалтай.

Чингим хаан одон зурган илэрцүүдМонгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гаргаж, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагналт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Цагдаагийн “Сүлд” чуулга, Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Маринский театрын гоцлол дуучин Г. Ариунбаатарт “Чингис хаан” одон хүртээхээр болсон билээ.

Тэгвэл Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарт шагналыг өнөөдөр морин цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өглөө

Г.Ариунбаатар зурган илэрцүүд

Г.Ариунбаатар нь Төв аймагт 1988 онд төрсөн. 2005 онд Зуун мод хотын “Хүмүүн” цогцолбор сургуулийг, 2009 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн.

Түүний хувьд энэ оны зургаадугаар сарын 20-ноос долоодугаар сарын 2-ныг хүртэл Санкт Петрбург-Москва хотноо зохиогдсон Оросын суут хөгжмийн зохиолч П. И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XV уралдааны нэгдүгээр байрыг эзлэж Гран при шагналыг хүртсэн нь дэлхийн шилдэг дуучин болохыг батлан харуулсан бахархам амжилт байв. Нөгөө талаар олон улсад онцгой нэр хүндтэй дээрх уралдааны гран при шагналыг Монгол дуучин анх удаа хүртсэн нь Монгол Улсад сонгодог урлаг өндөр түвшинд хөгжсөнийг дэлхий нийтэд толилуулсан томоохон сурталчилгаа болсон билээ.

Дашрамд сониохуулахад Чингис хаан одонг 2015 онд Дэлхийн урлаг, соёлын академийн байнгын гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, 2014 онд Академич Х.Намсрай, 2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд асан Д.Содном нар хүртэж байжээ.

Чингим хаан одон зурган илэрцүүд

Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *