Categories
гадаад мэдээ

Францын Марселл хот түймрийн аюулд өртөөд байна

Францын Маселл хотод ой хээрийн түймэр гарчээ. Энэхүү түймэр нь маш хүчтэй хурдан тархаж байгаа учир хяналтаас гарч байна гэж орон нутгийн удирдлагаас нь мэдээлж байна. Марселлийн онгоцны буудалд шууд онгоц газардах боломжгүй байна. Учир нь Марселл хот тэр чигтээ түймрийн утаанд харанхуйлжээ.

Энэхүү түймрийг унтраахаар 1500 гал сөнөөгч ажиллаж байгаа бөгөөд хотын хойд хэсэгт илүү газар авч байгаа юм байна. Түймрээс болж хоёр хүн алагдсан бөгөөд 1000 өрх айл орон гэргүй болжээ. Мөн зуу зуун оршин суугчид энэхүү бүсээс дайжиж байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *