Францын Фландрес хэмээх нэгэн жижиг хотын сургууль монгол гэрт хичээллэх анги нээжээ. Тус хот 700-аад оршин суугчтай бөгөөд энэхүү гэрийн нийт өртөг нь 70000€ болсон байна. Уг сургуулийн сурагчдын тоо 90-150 болж нэмэгдсэн тул шинэ анги танхим нээх шаардлагатай болсон байна. Сургуулийн мэргэжилтнүүд шинээр нээгдэх ангийг өвөрмөц байдлаар тохижуулахыг хүссэн бөгөөд тэд үүндээ нүүдэлчин монголчуудын өргөнөөр хэрэглэдэг монгол гэрийн загварыг тусгахаар шийджээ.
Энэ гэрт эхний ээлжинд 20 сурагч хичээллэх бөгөөд хотын оршин суугчдад эртний нүүдэлчдийн энэ сууцаар анги танхим бүтээсэн нь их таалагдаж байгаа гэнэ.
Тус сургуулийн багш ноён Каллеварт “Сурагчид одоо ангийн тавилга руу авирч, эвдэлж хэмхлэхээргүй боллоо. Энэхүү шинэ анги нь уламжлалт хэрнээ маш шинэлэг санаа болсон” хэмээн ярьжээ. Нийт 63 кв.метр талбайтай, модон шалтай, тооноор нь байгалийн гэрэл тусч, дуу чимээ сайн нэвтрүүлдэг энэ өвөрмөц анги танхим хүүхдүүдэд өөр нэгэн соёлыг таниулж, аливааг өөрөөр харахад нь тусална хэмээн сургуулийн зөвлөл үзжээ.
Дашрамд дурдахад, энэ гэрт эхний ээлжинд 20 сурагч хичээллэх бөгөөд хотын оршин суугчдад эртний нүүдэлчдийн энэ сууцаар анги танхим бүтээсэн нь их таалагдаж байгаа гэнэ