Categories
мэдээ нийгэм

Фейсбүүк, твиттерт сонгуулийн сурталчилгаа байршуулж болохгүй

СЕХ-ноос 2016 оны улс төрийн сонгуулийн санал хураалт маргааш явагдах гэж буйтай холбогдуулан мэдээлэл хийсэн юм. Тус мэдээлэлд хуулийн хугацаанаас хойш ямар нэгэн сурталчилгаа нэмж оруулах, оруулсан тохиолдолд сайтууд дээр тавигдаж байсан мэдээ мэдээлэл архив болон хадгалагдах талаар хэллээ. Мөн Фейсбүүк, твиттерт өнөөдрөөс эхлээд сурталчилгаа оруулж болохгүй гэнэ. Өмнө нь оруулсан мэдээлэл сурталчилгааг зохицуулсан ямар нэг заалт байхгүй тул энэ асуудлаар гомдолтой иргэд цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж болох юм байна. Маргааш санал хураалт өглөөний 07:00 цагаас үдшийн 22:00 цаг хүртэл үргэлжлэн явагдаж, иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж төрийн эрх барих төлөөллийн байгууллагаа сонгох юм.

СОНГУУЛЬ БОЛЖ БУЙТАЙ ХОЛБОГДОН ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРНА УУ.

Сонгогч та санал өгөхдөө анхаарах ёстой зүйлийг хүргэж байна. Үүнд,

  • Өөр тойргийн санал авах байранд саналаа өгөх
  • Хуурамч бичиг баримтаар санал өгөх
  • Санал авах байранд саналын хуудас авч орох мөн гарах
  • Санал өгч буй хүний саналыг баримтжуулан зураг авах
  • Саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах
  • Нэр дэвшигчээс мөнгө эд зүйл шаардах зэргийг хориглоно хэмээн Сонгуулийн хуулийн 92 дугаар зүйлд заасан байна.

Түүнчлэн сонгуулийн өдөр ажиллаж байгаа албан байгууллага ажилтандаа санал өгөх боломжоор хангах үүрэгтэй байдаг байна. Дээрх зүйл заалтыг зөрчсөн иргэнд 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг байна.