Categories
мэдээ нийгэм

Фэйсбүүк компани “TikTok”-той төстэй үйлчилгээ нэвтрүүлж байгаагаа мэдэгдлээ

Хятадын “TikTok” хавсралттай төстэй “Instagram Reels” үйлчилгээг “Instagram” нийгмийн сүлжээндээ нэвтрүүлэх гэж байгаа тухайгаа “Facebook” компани цахим хуудсанд мэдээлжээ.

“Instagram Reels” богино хэмжээний дүрс бичлэгийг бүтээдэг ба15 секундын бичлэг хийхийн тулд камераа нээгээд доор нь гарч ирэх үйлдлүүдээс хүссэнээ сонгох боломжтой аж. Бичлэг хийхдээ янз бүрийн ая ашиглаж болохоос гадна өөрийн дуу хоолойг ч бичих боломжтой бөгөөд “TikTok”-н адилаар “Instagram Reels”-н бичлэгүүд нь бүх хэрэглэгчдэд нээлттэй байх аж.

Дэлхийн 50 гаруй оронд “Instagram Reels” платформыг нэвтрүүлэх тухай “NBC” телевиз 7 дугаар сард мэдээлжээ. Энэ үйлчилгээг өнгөрсөн оны Арван нэгдүгээр сард Бразилд нэвтрүүлсэн бол Герман, Франц, Энэтхэгт энэ онд нэвтрүүлсэн байна.

Хэрэглэгчдийн мэдээллийг Хятадын эрх баригчдад дамжуулж, суртал ухуулга хийж байна хэмээн АНУ-ын Засаг захиргаа “TikTok”-г буруутгаад байгаа юм. “TikTok”-г есдүгээр сарын 15-наас өмнө худалдан авах гэрээг “Microsoft” эсвэл АНУ-ын өөр нэг компани байгуулахгүй бол тус нийгмийн сүлжээг АНУ-д ашиглахыг хориглоно хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп наймдугаар сарын 3-нд мэдэгджээ.

А.Мөнхнаран

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *