Бусдын “нүүр ном” цахим хуудсанд нэвтэрч найзуудаас нь мөнгө зээлж залилан хийсэн зургаан залуу баригджээ. Тэд 20-25 настай бөгөөд бие биесээ танихгүй ч компьютерийн мэдлэгээ ашиглан ийнхүү бусдын нэр төрд халдаж гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдсон учир Эрүүгийн хэргийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Тэд эрхэлсэн тодорхой ажилгүй залуус байжээ.