Categories
гадаад мэдээ нийгэм

Европ дүрвэгсдийн давлагаанд бэлтгэж байна || DNN.mn

Европ дүрвэгсдийн давлагаанд бэлтгэж байна

Украины хөрш зэргэлдээ орнууд ОХУ-ын цэргийн дайралтаас зугтсан дүрвэгсдийн давлагаанд бэлтгэж байна гэж BBC мэдээллээ.

Өнгөрсөн шөнө Оросын зүгээс агаарын довтолгоо үйлдэх үед олон хүн ачаа бараагаа баглан Киевээс хөдөө орон нутаг эсвэл Европын Холбооны хил рүү хөдөлсөн байна.

Замын түгжрэлээс болж зарим хотоос гарах замууд бөглөрч, арга барсан иргэдийн ихэнх нь Польш, Унгар руу явган алхжээ.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди үүсээд буй нөхцөл байдалд онцгой санаа зовж буйгаа илэрхийлж, “Бидний тооцоолсноор Украинд 100 мянга гаруй хүн гэр орноо орхин тус улсын бусад хэсэгт аюулгүй байдлаа газар хайж нүүсэн. Украины ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр хичээж буй хэдий ч цэргийн ажиллагаа үргэлжилж байгаа нь үүнд саад учруулж байна” гэлээ.

Украины хөрш орнууд тус улсаас дүрвэн ирэгсдийг хүлээж авахад бэлэн гэдгээ мэдэгдэв. Украин улс 44 сая хүн амтай бөгөөд энэ нь Европын улсууд дундаас хамгийн их хүн амтай улсуудын нэгд тооцогддог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *