Categories
гадаад мэдээ

Эверестэд авирах маршрутыг өөрчилнө

Эверест ууланд авирах маршрутыг ирэх гуравдугаар сард өөрчлөх гэж байна. 1990-ээд оноос хойш ашиглаж буй маршрутад цасан нурангийн эрсдэл нэмэгдсэнээс Эверестэд авирах замыг өөрчлөх хэрэгтэй болсныг Балбын албаныхан мэдэгджээ. Ингэснээр уулчид Эверестийн Кхумбу хөлдүү хүрхрээг алгасаж, 20-оод жилийн өмнө хэрэглэж байсан илүү богино маршрутаар авиралт хийх аж. Кхумбу хөлдүү хүрхрээгээр өнгөрөх үедээ 40 орчим уулчин амь үрэгдсэн байна. Балбын албаныхан шинэ маршрутанд ашиглагдах олс, гогцоог Их Британи улсаас импортложээ.

Хамгийн сүүлд өнгөрөгч 2014 онд 16 уулчин Эверестэд авирч явахдаа цасан нурангид даруулан амь үрэгдсэн билээ. Ослын дараа Эверестэд замчлагч шерпачууд нөхцөлөө сайжруулж, цалингаа нэмэгдүүлэхийг шаарджээ.

Эверест ууланд 1953 онд авиралт хийж эхэлснээс хойш 250 орчим уулчин эрсдэлтэй аялалынхаа үеэр амь үрэгдсэн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *