Categories
мэдээ нийгэм цаг-үе

Есөн дүүгээ өсгөж буй Б.Ариунболорт байрны түлхүүр гардуулж өглөө

Есөн дүүгээ ганцаараа өсгөхөөр цөхрөлтгүй тэмцэж буй Б.Ариунболор охин болон түүний дүү нарт “Улаанбаатар” группээс 160 сая төгрөгийн үнэ бүхий гурван өрөө байрны түлхүүрийг нь гардууллаа.

Ташрамд дурьдахад, “Ангууч” буюу Б.Баттөр төрсөн өдрөөрөө хандивын аяныг зохион байгуулж 60 сая төгрөгийг цуглуулж чадсан юм. Харин үлдсэн 105 сая төгрөгийг Улаанбаатар группээс хандивлаж байгаа юм. Тус группийн хувьд “Эх, хүүхдийн төлөө” зорилго дор үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Энэ үеэр Б.Ариунболор охин “Би есөн дүүтэй, өөрөө нэг хүүхэдтэй. Ээжийгээ гэнэтийн ослоор алдаад хорвоо дээр орь ганцаараа үлдсэн юм шиг санагдсан. Дүү нараа асрахаас авч элэг бүтэн амьдрах боломжийг олгож буй ах, эгч нартаа үнэхээр их баярлалаа. Энэ хүмүүсийн ачийг хариулж амьдрана. Та бүхэн 11 хүний амьдралд үнэхээр том өөрчлөлтийг авч ирлээ” хэмээн талархлаа илэрхийлсэн юм.

Иргэн Б.Баттөр “Сайн үйлийг хүн болгон чадах чинээгээрээ хийж, амьддаа бие биенээ хайрлаж, нэгнийгээ дэмжиж амьдарцгаая. Сайн үйл хийсний буян заавал эргэж ирдэг шүү” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *