Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 2-ноос сэрүүсч, нойтон цас орно

улаанбаатар бороотой цас зурган илэрцүүдИрэх есдүгээр сарын 2-ноос ихэнх нутгаар, бусад хугацаанд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, хугацааны сүүлчээр цочир хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс малчид, тариаланчид, хадланчдад хандан анхааруулж байна. Тодруулбал, маргааш буюу есдүгээр сарын 1-нд зүүн аймгуудын нутаг, баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бороо, 2-нд ихэнх нутгаар, 3-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын зүүн хэсгээр, 4-нд зарим газраар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар нойтон цас орох аж. Салхи есдүгээр сарын 1, 2-нд зарим газраар, 3-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Харин ирэх сарын 1-нд нутгийн төв хэсгээр өдөртөө дулаахан байх боловч бусад хугацаанд сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан байх аж. Харин Улаанбаатар хотод, есдүгээр сарын 3, 4-нд нийт дүүргээр бороо орно. Салхи ихэнхи хугацаанд секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Багануур, Тэрэлж орчмоор 0-5 градус дулаан бусад дүүргээр 3-8 градус дулаан, өдөртөө нийт дүүргээр 16-21 градус дулаан байна. Улаанбаатар хотод есдүгээр сарын 3-наас сэрүүсэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *