Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сард 3100 иргэн эх орондоо ирнэ

Цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдээ татан авах ажил үргэлжилж байна. Засгийн газар, УОК-ын шийдвэрээр нэгдүгээр сараас хойш дэлхийн 53 орноос 63 удаагийн тусгай нислэгээр 19 мянга гаруй иргэнээ эх орондоо татан авчээ. Ирэх сард тусгай үүргийн 12 удаагийн нислэгээр 3,100 гаруй иргэнээ татан авахаар төлөвлөж, нислэгийн хуваарийг батлаад байна. Тодруулбал,

Есдүгээр сард гадаад орноос иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн хуваарь:

  • 2020.09.03 Сөүл-Улаанбаатар
  • 2020.09.08 Хонконг-Улаанбаатар /транзит/
  • 2020.09.09 Токио-Улаанбаатар
  • 2020.09.14 Франкфурт-Улаанбаатар
  • 2020.09.15 Сөүл-Улаанбаатар
  • 2020.09.17 Хонконг-Улаанбаатар /транзит/
  • 2020.09.18 Истанбул-Улаанбаатар
  • 2020.09.21 Токио-Улаанбаатар
  • 2020.09.23 Франкфурт-Улаанбаатар
  • 2020.09.24 Сөүл-Улаанбаатар
  • 2020.09.25 Сидней-Улаанбаатар
  • 2020.09.28 Сиэтл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэх юм.

Гадаадаас эх орондоо буцах хүсэлтэй иргэдээс гадна хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор тусгай үүргийн нислэгээр гадаадын улс орнуудыг зорих хүсэлтэй иргэдийн тоо сүүлийн сард нэмэгдсэн болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн билээ. Гадаадын улс орнуудыг зорьж буй иргэдийн тухайд эрсдлээ тооцож шийдвэр гаргахыг зөвлөж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *