Categories
мэдээ нийгэм

“Ерөөлч, магтаалчдын улсын VII уралдаан” эхэллээ

“Ерөөлч, магтаалчдын улсын VII уралдаан”-ыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон “Монголын Ерөөлч, магтаалч нарын төв”-тэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 11, 12-ны өдөр буюу энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Нээлт 2017 оны 11 сарын 11-ний 10:00 цагт эхэллээ. Нээлтийн үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд нар үг хэлж, нийт оролцогч ерөөлч, магтаалчдад амжилт хүссэн юм. МУАЖ, МУСГЗ, Хэл бичгийн ухааны доктор, Төрийн хан хуурч, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж хуурдаж нээлтийн ажиллагааг эхлүүллээ.

Уралдаанд аймаг тус бүрээс 1 ерөөлч, 1 магтаалч оролцож байгаа бөгөөд төрөл тус бүрээс алт, мөнгө, хүрэл медаль болон тусгай байрын 8 эзнийг тодруулна. Эцсийн шалгаруулалтад оролцсон оролцогчдын төлөөлөл болон уралдааны тэргүүн байрны шагналтнуудын нэгдсэн гала тоглолтыг 2017 оны 11 сарын 12-ны 18:00 цагаас Улсын филармоний концертын танхимд зохион байгуулж, нийтийн хүртээл болгох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *