Categories
гадаад мэдээ

Эрүүл мэндийн салбарт 75 гаруй сая ам.доллар хандивлажээ

Саяхан хаан сэнтийд албан ёсоор заларсан Тайландын хаан Маха Вачиралонгкорн (Х Рама) нь улсынхаа эрүүл мэндийн салбарт 75 сая гаруй ам.доллар хандивлажээ. Уг мөнгийг 27 эмнэлэгт тоног төхөөрөмж худалдан авах болон тус салбарыг хөгжүүлэхэд зориулах юм байна. “Bangkok Post” сонины мэдээлснээр Маха Вачиралонгкорны эцэг Тайландын хаан IX Рама 2016 онд таалал төгссөн. Хааныгаа нутаглуулах ёслолд ард иргэдийн зүгээс өгсөн хандив ч дээрх мөнгөн дүнд багтаж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *