Categories
мэдээ улс-төр

Эрүүл мэндийн салбарынхан чуулж байна

ЭМЯ,
ЭЗХЯ, МҮХАҮТанхимтай хамтран зохион байгуулж байгаа “Эрүүл мэндийн салбарын
эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт” Төрийн ордонд эхэллээ. Бодлого
боловсруулагчид, олон улсын хамтрагч байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө
оруулагчид эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөөгийн
байдал, хууль эрх зүйн орчин, цаашдын чиг хандлага, хөрөнгө оруулалтын
хэрэгцээ, боломжийн талаар хэлэлцэж байна.

Чуулга
уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэллээ. Тэрээр “Бүтээн
байгуулалтыг амжилттай хийж, бүтээмжийг нэмэгдүүлэх гол хүч нь эрүүл чийрэг
Монгол хүн юм. Засгийн газар эрүүл мэндийн салбарын техник, тоног төхөөрөмжийн
шинэчлэлээс гадна энэ салбарыг зах зээлийн харилцаанд зохицсон байдлаар
ажиллуулах зорилттой ажиллаж байна гэлээ. Энэ онд 11 аймгийн төвд хамгийн
сүүлийн үеийн аппарат техниктэй оношлогооны төвийг 24 тэрбум төгрөгөөр
санхүүжүүлэн байгуулснаар Улаанбаатар хотод ирж байгаа иргэдийн тоо 60 хувиар
буурсан судалгаа гарчээ.

2012
онд 24,7 тэрбум төгрөгийг иргэд гадаадад оношлуулж, эмчлүүлэхэд зарцуулсан
гэсэн тооцоо байна. Эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийг дэмжиж, гаднын
хөрөнгө оруулалтыг хөхиүлэх замаар гадагшаа гарч байгаа их мөнгийг Монголдоо
үлдээх, эх орондоо найдвартай оношлуулж эмчлүүлэх шаардлагатай байгааг Ерөнхий
сайд хэллээ.

Чуулга
уулзалт эрүүл мэндийн салбарын дэд бүтэц, тоног төхөөрөмж, технологи, төр
хувийн хэвшлийн түншлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг
хамруулах зэрэг сэдэвт салбар хуралдаануудаар үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *