Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн 194 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2021 оны зургадугаар сарын 07-ноос 11-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 141 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 202 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 25 мэдэгдэл бичиж хүргүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт 1919 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, 194 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *