Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ыг зорилоо

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийхээр өнөөдөр мордлоо. Энэ үеэр талууд албан ёсны хэлэлцээ хийнэ, Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар бараалхана.

Онцлоход, дээрх айлчлалын үеэр Монгол улсын Засгийн газар БНХАУ-ын Экспорт, импорт банк хооронд байгуулах 1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг байгуулахаар төлөвлөөд байгаа. Түүгээр Эгийн гол цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *