Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.08.30/ зарим дүүргийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулна. Энэ жил Хан-Уул дүүргээс нийт 613 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 24, Хоёрдугаар зэргийн одонг 589 ээжид тус тус гардуулав. Харин Налайх дүүрэгт амьдардаг 125 ээж, үүнээс 8 ээж “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг, 117 ээж Хоёрдугаар зэргийн одонг тус тус хүртлээ. Мөн Багануур дүүргээс нийт 90 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 3, Хоёрдугаар зэргийн одонг 87 ээжид, түүнчлэн Багахангай дүүргээс нийт 10 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 3, Хоёрдугаар зэргийн одонг 7 ээжид тус тус гардуулсан юм.
Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорноговь, Өмнөговь, Дундговь аймаг болон нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн ээжүүдийн “Эхийн алдар” одонг биечлэн гардуулаад байна.