Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайдын асуултанд эхний өдөр 36.967 хүн хариулжээ

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг үүрэн харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын мессежээр дамжуулан авч байгаа.

Санал асуулга эхний өдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 31-ний 15:00 цагийн байдлаар 1,669,756 хэрэглэгч рүү санал асуулгын мессеж илгээснээс 36,967 санал ирүүлээд байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Санал асуулгын мессеж иргэдэд хэсэгчлэн очжээ. Мессеж очихоос урьдчилж саналаа илгээсэн иргэдийн санал хүчинтэй бөгөөд санал асуулгын мессеж очиход дахин санал өгвөл “Таны илгээсэн саналыг хүлээн авлаа” гэж хариу ирэх боловч эхний өгсөн санал хүчинтэй хэвээр үлдэнэ. Санал асуулга 2015 оны 2 дугаар сарын 3-ны 22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд http://itpta.gov.mn/ , http://zasag.mn вэб сайтуудаас санал асуулгын талаарх мэдээллийг авах боломжтой юм байна.

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас гаргасан хамгийн сүүлийн мэдээгээр 2015 оны хоёрдугаар сарын 1-ний 23:59 цагийн байдлаар 3,206.145 иргэн рүү санал асуулгын мессеж илгээснээс 160.527 иргэн саналаа ирүүлээд байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *