УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр зарлан хуралдуулж, Ерөнхий сайдыг томилно. МАН-аас Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлсэн юм. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй.
Чуулганыг хуралдуулахын өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Одоогоор байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны тов хараахан гараагүй байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталсан. Харин байнгын хороодын дарга нарыг наадмын дараа сонгон, батлах юм.