Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдад томилохыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд Засгийн газрын бүтцийг хэрхэн бүрдүүлэхээр төлөвлөж байгаа талаар мөн Аж үйлдвэрийн яам байх эсэх талаар тодруулав.

Үүнд Ерөнхий сайдад нэр дэвшигч Мэргэжлийн Засгийн газар байгуулна. Салбарыг удирдах сайдыг мэргэжлийн хүн байх шалгуур тавина. Аж үйлдвэрийн яам бие даасан хэвээр байх болно гэсэн хариулт өглөө.

Хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжиж УИХ-д оруулахаар болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *