Categories
мэдээ улс-төр

​ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад бараалхлаа

УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар манай оронд айлчилж байгаа Япон Улсын
парламентийн төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад Монгол Улсын Ерөнхий сайд
Ж.Эрдэнэбат бараалхлаа.

Гуравдагч хөрш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь
Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Стратегийн
түншлэлийг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач
холбогдол өгдөг гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Мөн дипломат харилцаа тогтоосны
45 жилийн ойн хүрээнд хоёр улсын Парламентын танхимын удирдлага харилцан
айлчилж байгаа нь харилцааны түүхэнд том үйл явдал, цаашид дээд, өндөр түвшний
айлчлалын давтамжийг хадгалахын төлөө байна гэв.

Айчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Монгол, Японы шинэ дунд
хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан. Уг баримт бичгийг хэрэгжүүлэхэд Япон
улсын парламентын зүгээс анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий
сайд хэллээ.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өндөр төвшинд хүрч, хамтын үнэт
зүйлсээр холбогдсон Зүүн хойд Ази дахь Стратегийн дотно түнш болсон гээд Монгол
Улсын хамрагдсан ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т Япон Улс
оролцож, санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсонд талархал илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газар Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтэд
онцгой анхаарч байна. Цаашид давхар татвараас харилцан чөлөөлөх тухай
хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэв.
Мөн нүүрс-химийн цогцолбор байгуулах асуудлыг ажил хэрэг болгохоор Японы
судалгааны баг Монголд ирж ажилласанд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд
хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *