Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевт өнөөдөр эмгэнэлийн захидал хүргүүлжээ.
Уг захидалд, Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрей Геннадьевич Карлов албан үүргээ гүйцэтгэж явахдаа халдлагад өртөж амь насаа алдсанд гүнээ харамсч, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа түүний гэр бүл, төрөл төрөгсөд, Оросын найрсаг ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу гэсэн байна.
Энэ сарын 19-ний өдөр Туркт суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Карлов Анкарад болсон Орос орны тухай гэрэл зургийн үзэсгэлэнг нээж үг хэлж байхдаа халдлагад өртөж, амь насаа алдсан харамсалтай явдал болсон билээ.