Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайд “Долдугаар сарын эхээр шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа эхлүүлнэ” гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр “Тавдугаар сарын нэгнээс агаарын хилээ нээхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тавдугаар сарын 1-нээс хил нээх нь вакцинжуулалтад хамрагдсан иргэдийг хүлээж авахад Монгол Улс бэлэн гэдгээ илэрхийлэх нэг зорилготой. Нөгөө нь агаарын хилийг нээснээс хойш хоёр сарын дараа Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орох гэрээтэй байгаа тул өнөөдөр ийнхүү бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Долдугаар сарын 1-нээс шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа эхэлнэ гэх байдлаар Японы талтай харилцан уулзалт хийлээ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *