Эрт илрүүлэгт хамрагдсан насанд хүрэгчдийн хоёр хүн тутмын нэг нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй, 36.4 хувь нь илүүдэл жинтэй бөгөөд 40 ба түүнээс дээш насны дөрвөн хүн тутмын нэг нь таргалалттай байна.
Харин дөрвөн хүн тутмын нэг нь жимс, хүнсний ногоог 400 граммаас бага хэрэглэж байгаа аж. Халдварт бус өвчнөөр өвчлөх 1-2 хүчин зүйл хүн амын 22.4 хувьтай байгаа бол огт эрсдэлгүй хүн ам нь маш бага буюу 4.1 хувьтай байна. Мөн үзлэгт хамрагдсан нийт хүн амын 8.1 хувь нь чихрийн шижинтэй байгаа бол эрт илрүүлгийн үед илэрсэн ходоодны хавдрын 44 тохиолдол дээрээс авч үзэхэд нэг хүн дунджаар 10.4-9.1 жилийн өмнө хавдраа эрт илрүүлж оношлуулжээ. Иймд хүн болгон сэтгэцийн эрүүл мэнддээ онцгойлон анхаарах хэрэгтэй байгааг Эрүүл мэндийн байгууллагаас уриаллаа.