Categories
мэдээ цаг-үе

Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 60.7 хувь нь хоол боловсруулах тогтолцооны эмгэгтэй байна DNN.mn

ХУУЛЬ: Хавдрын эрт илрүүлэг, оношилгоонд үнэгүй хамрагдах иргэд эхлээд  өрхийн эмнэлэгтээ хандана

Эрүүл мэндийн байгууллагаас 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн эрт илрүүлэг, оношилгоонд долоон сарын хугацаанд нийт 801,765 гаруй иргэн хамрагдаад байна.

Нийт хамрагдсан иргэдийн 45 хувь эрэгтэйчүүд бол 54.2 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол байршлаар нь авч үзвэл, 51.1 хувь нь орон нутгийн иргэд бол 48.9 хувь Улаанбаатарын иргэд байгаа аж. Өмнө нь эрт илрүүлэгт Улаанбаатарын иргэд харьцангуй өндөр хамрагдаж байсан бол одоо орон нутгийн иргэд илүү идэвхтэй хамрагдаж эхэлснийг мэдээллээ.

Нийт илэрсэн өвчлөлүүдийн дийлэнх нь буюу 60.7% нь хоол боловсруулах тогтолцооны эмгэгтэй байна

Түүнчлэн эрт илрүүлэг, үзлэг оношилгоо улсын хэмжээнд 23.6 хувьтай үргэлжилж байгааг хэллээ. Үзлэгт нийт хамрагдсан иргэдийн 68.7 хувь нь 0-17 насны хүүхдүүд бол 31.3 хувь нь 18-аас дээш насны иргэд байгаа аж.

Хүн амын насны ангиллаар авч үзвэл,

  • 0-15 насныхны 32.7 хувь
  • 16-17 насныхны 58 хувь
  • 18-30 насныхны 9.9 хувь
  • 31-45 насныхны 9.8 хувь
  • 46-60 насныхны 13.8 хувь
  • 61-ээс дээш насныхны 17.6 хувь үзлэгт хамрагджээ.

Үзлэг, шинжилгээгээр давхардсан тоогоор өвчний 460,000 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 57.3 хувь нь эмэгтэйчүүд бол 42.3 хувь нь эрэгтэйчүүд байна.

Мөн нийт илэрсэн өвчлөлүүдийн:

  • 60.7 хувь нь хоол боловсруулах тогтолцооны эмгэг,
  • 8.7 хувь нь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд,
  • 7.1 хувь нь зүрх судасны өвчин,
  • 6.5 хувь нь шээс, бэлгийн замын тогтолцооны эмгэг,
  • 6.1 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл эзэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *