Categories
мэдээ нийгэм

​“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг энэ сарын 17-нд сонгоно

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг энэ сарын 17-нд 12 дугаар бага хурлаараа сонгох ажээ. Үүнтэй холбоотойгоор бага хурал зохион байгуулах ажлын хэсгийнхэн хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 6000 гаруй ажилтантай. Үйлдвэрчний эвлэлийн даргаа дөрвөн жилд нэг удаа бүх ажилчдын сонгуулиар сонгодог ажээ. Иймд сонгуульд нэр дэвших иргэдийг энэ сарын 15 хүртэл бүртгэж нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах гэнэ. Үүний дагуу тухайн нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрөө танилцуулах ажээ.

Дашрамд дурдахад, тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг өнгөрсөн онд давхар ажил гүйцэтгэж байна гэсэн нэрийдлээр татан буулгасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *