Categories
мэдээ спорт

“Эрдэнэдрийлинг Ригс” хагас шигшээд шалгарлаа

Үндэсний супер лигийн Плэй-оффын эхний шатанд гарсан цорын ганц 5 дах тоглолт Спортын төв ордонд болж лхагва гаригт/04,01/ болж өндөрлөлөө. “Их Өргөө Аравтууд” болон “Эрдэнэдрийлинг Ригс” багуудын хожсон нь дараагийн шатанд шалгарах эрхээ авах байсан юм.

УВС ЭРДЭНЭДРИЙЛИНГ РИГС vs ИХ ӨРГӨӨ АРАВТУУД – 81:73

Хожигдох эрхгүй чухал тоглолт учраас багууд эхнээсээ тун нямбай, хичээсэн тоглолтыг үзүүлж байлаа. Эхнээсээ хамгаалалтад чиглэсэн тоглолт өрнөж, алдаа их хийж байсан бөгөөд алдааны асуудалд ч хэд хэдэн тоглогч орсон юм. Эхний хагаст багууд тун бага оноо авсан бөгөөд Аравтуудаас Dean Hadley, A.Williams нар сайн байсан бол Ригсээс энэ цувралд тааруу байсан Бадрах туршлага зааж, өөрийн сайн тоглолтыг үзүүлж байлаа. Тэнцүүхэн өндөрлөсөн эхний хагасын дараа 3-р үед багууд харилцан довтолж эхэлсэн юм. Ригсээс өмнөх тоглолтонд талбайд огт гараагүй Өрнүүнбилэг энэ өдөр сэлгээнээс гарч тоглон, тоглолтын хувь заяаг өөрчилсөн гэхэд болно. Тэр энэ өдөр 12 оноо, 9 самбараас бөмбөг авалт хийсэн юм. Аравтуудын хувьд Hadley сайн байж 28 оноо авсан ч багийн лидер Мөнхтүвшин тааруу байж ердөө 7 оноо авчээ. Мөн Аравтууд торгуулийн шидэлтээ тун тааруу гүйцэтгэсэн бөгөөд багаараа ердөө 51%-тай шидсэн нь энэ хожигдлын гол шалтгаан болсон юм. Тоглолтын чухал үед A.Williams шүүгчтэй маргалдаж, техникийн алдаагаар торгуулснаар тоглолт эргэсэн гэхэд болно. Түүнээс хойш Ригс довтолгоонуудаа оновчтой болгож, эцсийн мөчид Бадрах торгуулийн шидэлтүүдээ оноо болгож байснаар багаа хожилд хүргэж, дараагийн шатанд шалгарлаа. Бадрах энэ өдөр багаа тэргүүлэн 19 оноо, 7 самбараас бөмбөг авалт хийсэн бол төвийн тоглогч Desmond Blue ч будагтай талбайд чухал оноонуудыг авч 17 оноо, 18 самбараас бөмбөг авалт хийжээ. Мөн Золжаргал 15 оноо, Will Giddings 10 оноогоор багтаа тус хүргэсэн юм. Аравтуудаас Сэдбазар 15, A.Williams 13 оноо, 17 самбар авсан ч багийн бусад тоглогчид хангалттай байсангүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *