Categories
мэдээ нийгэм

Эрдэмтэд, шинжлэх ухааны байгууллагынхан жагсаал хийв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон эрдэм шинжилгээний хүрээлэнг нэгтгэн зохион байгуулах, тэдгээрийг их сургуулиудтай холбох, харьяалалд нь шилжүүлэх ажлыг хийнэ гэсэн билээ. Ерөнхий сайдын энэхүү мэдэгдлийг эсэргүүцэж өнөөдөр ШУА, судалгааны байгууллагуудын төлөөлөл Чингэсийн талбайд жагсаал хийлээ. Эрдэмтэн, судлаачид “Шинжлэх ухаанаа аваръя”, “Шинжлэх ухааны ажилчид бид өнгөрсөн зууны 80-аад оны сүүлчээр ардчилал шинэчлэлийг эх орондоо эхлүүлсэн. Аливаа хувьсгал төрүүлсэн эцгээ залгидаг гэдэг шиг манай ардчилсан хувьсгалын төрүүлсэн хүүхдүүд шинжлэх ухаанаа залгиж устгахаар сэтгэл шулуудсан нь нэн харамсалтай”, “Шинжлэх ухаан эдийн засгийг хямралд хүргээгүй” гэх үгсийг хэлж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. “Дэвшилт үү, ухралт уу”, “Эрдэмтдээ золиослодог эрх баригчид байх ёсгүй”, “Эдийн засгийн хямралд хүргэсэн эрх баригчдын золиос нь эрдэмтэд болох ёсгүй” зэрэг лоозон бичиг барьсан байлаа. Эрдэмтэд Ерөнхий сайд болон БСШУ-ы сайд Л.Гантөмөр нарыг Шинжлэх Ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай өөрийн биеэр очиж танилцахыг шаардсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *