Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчдыг шагналаа

Афганистан Улсад явагдаж буй НАТО-ийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирсэн.

Тэдэнд төрийн одон медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын дэд дарга бригадын генерал Р.Сүхбат, тэргүүтэй албаныхан оролцов. “Энхийн төлөө ” медалиар дөрөв, “Афганистанд энхийн төлөө I ” хүндэт тэмдгээр 92, “Афганистанд энхийн төлөө II ” хүндэт тэмдгээр 22, “Дайчин алдар I ” медалиар нэг, “Дайчин алдар II ” медалиар хоёр, “Дайчин алдар III ” медалиар хоёр, “Эх орны төлөө I ” хүндэт тэмдгээр нэг, “Эх орны төлөө II ” хүндэт тэмдгээр хоёр, “Эх орны төлөө III ” хүндэт тэмдгээр таванцэргийн алба хаагчийг шагнаж урамшууллаа.

Дэд хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн НАТО-гийн эвслийн Улс орнууд, түүний дотроос ХБНГУ-ын цэргийн алба хаагчидтай хамтран үүргээ амжилттай биелүүлсэн байна. Тэд зургаан сарын хугацаанд Умард бүсийн командлалын Мармал баазын Шалган нэвтрүүлэх байруудын хамгаалалтын аюулгүй байдлыг хангажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *