Categories
мэдээ нийгэм

“Энэрэл инвест ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ

Санхүүгийн зохицуулах хорооноос “Цахим” капитал ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, “Нэйшнл лайф даатгал” ХХК-ийн нэр бүхий төлөөлөгчдөд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Мөн “Пример дилер” ХХК-д хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, “Жинст-Увс” ХК-д “Ард санхүүгийн нэгдэл” хаалттай ХК-ийг нэгтгэхийг зөвшөөрсөн байна.
Түүнчлэн “Гурван булаг инвест ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг, хоёр хөдөө аж ахуйн брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээсэн бол “Энэрэл инвест ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, “Норт Эйша инвестмент ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *