“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд “Луут завины баяр”-ыг тохиолдуулан зургадугаар сарын 09-ний өдөр амрах ажээ.
Хилийн боомтууд зургадугаар сарын 10-ны өдөр цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлнэ.
Харин дээрх амралтын өдөр Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүйгээр Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм байна.