Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл наймдугаар тогтоол гаргаж, Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалтыг шинэчлэн баталсан. Үүнд, тухайлбал элэгний B болон С вирусийн эсрэг таван төрлийн эмийг 40-80 хувь хөнгөлөхөөр болсон юм. Мөн жирэмсний хугацаанд уудаг элевит, пренатол, менерал болон витаминуудыг мөн 50-70 хувь бууруулах болсон.
Энэхүү тогтоол дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх ёстой байсан ч эмийн сангууд жагсаалтад багтсан эмийг хөнгөлөлттэй үнээр худалдаалахгүй байна. Албаны эх сурвалж “Дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн албан ёсоор эмийн сангууд хөнгөлөлттэй үнээр худалдаална” гэсэн байна.
Нийт 404 төрлийн эмийг иргэд хөнгөлөлттэй үнээр худалдаж авахын тулд заавал эмчийн жор, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхтэй байх ёстой аж.