Гуравдугаар сард ихэнх нутгаар цаг агаар тааламжгүй байна гэж мэргэжилтнүүд онцолжээ. Тухайлбал Дорнод, Сүхбаатар, Хэнтий зэрэг зүүн бүсийн нутгаар Төв, Булган зэрэг төвийн бүсийн нутгаар Хөвсгөл, Завхан зэрэг ихэнх нутгаар сарын эхээр цасан шуурга шуурч салхи ширүүсэх төлөвтэй байгаа аж. Тодруулбал, сарын нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, дунд үеэр нь зарим газраар хур тунадас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн бадунд үеэр ихэнх нутгаар 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 16-18 м/с, зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй байна. Харин сарын сүүлээр цаг агаар дулаарах гэнэ.