Энэ хаврын загварын ертөнцийн чиг хандлагыг илэрхийлсэн дараах загваруудыг танилцуулж байна.
Сүүлийн үед Fashion долоо хоногуудад том хэмжээтэй, цэнэглэгчтэй пиджак, тод цэнхэр цүнх, нүүрний маск зонхилж байна.
London , New York-ын хувьд 80, 90-ээд оны өнгө аяс ихээхэн тусгажээ. Мөн материалын шинэлэг шийдэл, хослуулалт зэрэг нь хүмүүсийг сонирхлыг ихээхэн татах болов уу. Түүхэн өнгө аяс, амьтны сэдэвтэй материал, пуритан зах, панчо хэлбэрийн хувцас, платформ гутал зэргээр өвөрмөц загварыг сонгосон байна.
Загварын ертөнцөд хүмүүсийн сонирхлыг татаж буй загварууд:
1. Томдсон, мөртэй, “найз залуугийн” хүрэм
2. Хар маск
3. Толгойн алчуур
4. Пастел өнгө
5. Шар цүнх
6. Фолк сэдэвтэй загварууд
7. Цагаан урт түрийтэй гутал
8. Шар болон бор өнгийн хослол
9. “Поп” цэнхэр гоёл зүүсгэл
10. Урт цацагтай цүнх
ЦАМЦ ЗАГВАРЫН ДААШИНЗ
Энгийн биш харин үдэшлэг дээр ч өмсөж болох хээнцэр загвар, хийцтэй цамц хэлбэрийн даашинзуудыг дизайнерууд онцолж байна. Жишээлбэл, Proenza Schouler бүхэлдээ гялалзсан даашинз, Simone Rocha сувдан чимэглэлтэй даашинз, харин Attico өндөрлөсөн мөртэй торгон даашинз байгаа юм.
Цахилгаантай спорт цамц ба легинс
Карантины улмаас сүүлийн хэдэн сарын турш өглөөнөөс орой хүртэл өмссөн бэлтгэлийн өмднүүд аз болж шинэ цуглуулгуудад тийм ч олон үзэгдээгүй хэдий ч спорт хэв маяг анхаарлын төвд байсан хэвээр. Миучча Прадагийн онцолсноор спорт болон үдшийн хувцаслалтыг нэгтгэх бүрэн боломжтой ба тэрээр шинэ цуглуулгадаа спорт сэдэвтэй юбка болон цамцны хослолуудыг танилцуулсан байна. Түүнчлэн Coperni брэнд үдэшлэг дээр ч өмсөж болох бие барьсан спорт хослол гаргаж, харин Альбер Эльбаз Az Factory брэндийнхээ хүрээнд легинсийг маш хээнцэр атлас топтой хослуулахыг санал болгожээ.
Цээж хэсгийг тодотгосон хайчилбар, детальтай даашинз
Bevza-гийн даашинзын цээж хэсэг сүлжилдсэн атлас материалаар чимэглэгдсэн бол Victoria Beckham-ийн даашинз дотроос нь цээживч цухуйж буй мэт харагддаг загвартай. Харин Dion Lee-гийн даашинз цээж хэсэгтээ цоолбор, хайчилбартай болжээ.
Корсет
Шинэ улиралд корсетууд өдөр тутмын хувцаслалтаас эхлээд үдшийн гоёлд ч хүртэл чухал үүрэг гүйцэтгэхийг Bevza, David Koma зэрэг брэндүүд онцолсон. Хамгийн гол нь тэдгээр корсетууд нь биед эвтэйхэн материалаар хийгдсэн, эсвэл бэлхүүс хэсгээрээ хайчилбартай байх учиртай бөгөөд хөдөлгөөн хорих ёсгүй юм.
Нэхмэл даашинз
Өнгөрсөн жилийн энэхүү тренд нь энэ онд ч эрчээ алдаагүй байна. Гэхдээ шинэ улиралд ердийнхөөс илүү урт, нэхээс нь илүү том загварууд ноёрхох болно. Түүнчлэн Paco Rabanne болон Loewe брэндүүдийн шинэ цуглуулгад үдшийн гаралтад зориулагдсан хээнцэр ноосон даашинзууд давамгайлсан байгаа.
НАМ СУУДАЛТАЙ ӨРГӨН БРЮК
2000-аад оноос эргэж ирсэн энэ загвар нь хайхрамжгүй атлаа загварлаг харагддагаас гадна өмсөхөд маш эвтэйхэн тул дизайнерууд шинэ цуглуулгууддаа онцолжээ. Тэдний зөвлөснөөр ийм эсгүүртэй өмдийг бие барьсан боди эсвэл хэт сул бас урт биш топтой хослуулбал илүү зохимжтой байх болно.