Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 1596 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн:
- 314 нь Улаанбаатарт,
- 1282 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн таван хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 907 боллоо.
Сүүлийн цагт 2022 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар 11093 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
- хөнгөн: 6332
- хүндэвтэр: 3626
- хүнд: 944
- нэн хүнд: 191 хүн байна.