Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 1566 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн:
- 342 нь Улаанбаатарт,
- 1224 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн 41-60 насны нэг хүн, 61-80 насны нэг, 80-аас дээш насны хоёр хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 902 боллоо.
Сүүлийн цагт 1674 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар 10928 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
- хөнгөн: 6303
- хүндэвтэр: 3542
- хүнд: 898
- нэн хүнд: 185 хүн байна.