ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Монгол Улсад шинэ коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй. Дэлхийн 58 улсад шинэ коронавирусийн халдвар тархаад байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад сэжигтэй тохиолдол 16 байгаа ба ажиглалтад 309 хүн байгаа аж. Өнөөдрийн байдлаар:
- ХӨСҮТ-д 88 хүн
- Цэргийн төв эмнэлэгт 65
- Улсын Хоёрдугаар эмнэлэгт 9
- Асралт мед эмнэлэгт 32
- Жаргалантын сувилалд 41
- Баян-Өлгий, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай, Дорнод аймагт бусад тохиолдлыг ажиглаж байгаа аж. Мөн II сарын 28-нд тусгаарлагдсан 5 тохиолдолд шинэ вирус илрээгүй. Хоёрдугаар сарын 29-нд тусгаарлагдсан ХӨСҮТ-д 2, Сэлэнгэ аймагт 9 нийт 11 тохиолдлыг тусгаарлан тандалт судалгааг хийж байгаа юм байна.