Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 3726 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн:
- 916 нь Улаанбаатарт,
- 2810 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр долоон хүн нас барлаа. Нийт нас баралт 944 боллоо.
Сүүлийн цагт 3177 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.