Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 2263 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 1650 нь Улаанбаатар хотод, орон нутагт 613 тохиолдол байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 78347 боллоо.
Мөн найман иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 369 болж байна.
- 62 настай эрэгтэй 20 орчим хоног эмнэлэгт хэвтэж байсан
- 57 настай эрэгтэй
- 86 настай эрэгтэй
- 51 настай эрэгтэй
- 66 настай эмэгтэй
- 42 настай эрэгтэй
- 82 настай эрэгтэй
- 69 настай эрэгтэй ковидын нэн хүнд болон хавсарсан өвчнөөр нас барла.
Сүүлийн 24 цагт 523 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 57025 болов.